Тариаланчдад нарийн ногооны үрийн дэмжлэг үзүүлэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2020-05-19 16:31:55

Өвөрхангай /МОНЦАМЭ/. Газар тариалангийн тогтвортой хөгжлийг хангах, үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх зорилгоор тариалан эрхлэгчдэд үрийн дэмжлэгийг үзүүлж байна.

Энэ хаврын тариалалтад зориулж ХХААХҮЯ болон НҮБ-ын ХХААБ-аас аймгийн хэмжээнд 500 гр саримс, 500 гр чинжүү, 20 гр улаан лооль, 1000 ш өргөст хэмх, 20 гр урт сонгино, 20 кг төл сонгино, 50 кг шар лууван, 10 кг шар манжин, 8 кг хүрэн манжингийн үр тус тус олгожээ.

Мөн аймгаас “Өвөрхангайд үйлдвэрлэв” зорилтот жилийн хүрээнд “Хурын шим” ХХК-аас 100 кг монгол саримсны үрийг захиалгаар авч, 11 сумын 25 тариаланчдад үр үржүүлгийн журмаар олгон тариалалт хийгээд байна.

Бөөрөнхий сонгины үрслэг хийж, сумдын тариаланчдад нийлүүлэх зорилгоор Арвайхээр сумын тариаланчдад 120 м2 талбай бүхий нийлэг хальсан хүлэмжийн дэмжлэг үзүүлсэн бөгөөд 140.0 мянган үрслэг бойжуулан талбайд гаргахад бэлэн болоод байгаа аж. Энэ ажлын үр дүнд намар 30 орчим тн сонгино хураан авах төлөвлөгөөтэй байна.

相关新闻