Гэмт хэргийн тоон мэдээнд статистик шинжилгээ хийх арга зүйд сургаж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
dusem11@yahoo.com
2020-05-19 12:49:17

Улаанбаатар /МОНЦАМЭ/. ЦЕГ-ын Мэдээлэл, дүн шинжилгээ, шуурхай удирдлагын албанаас “Цагдаагийн байгууллагын мэдээлэл судалгаа хариуцсан алба хаагчдын мэдлэг ур чадварыг дээшлүүлэх, чадавхжуулах” сэдэвт цахим сургалтыг энэ сарын 18, 19-нд зохион байгуулж байна.


Тус сургалт нь Цагдаагийн байгууллагын мэдээлэл судалгаа хариуцсан алба хаагчдад гэмт хэрэг, зөрчлийн мэдээллийн сангийн бүрдүүлэлт, ашиглалт, статистик мэдээнд дүн шинжилгээ хийх, мэдээллийн санд ажиллах чадварыг дээшлүүлэх зорилготой юм.



Цахим сургалтад алба, нэгж, нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн байгууллагын мэдээлэл судалгаа хариуцсан нийт 107 алба хаагч хамрагдаж байгаа юм. Сургалтаар “Гэмт хэргийн тоон мэдээнд статистик шинжилгээ хийх арга зүй”, “График дүрслэлд үр дүнтэй ажиллах арга зүй”, “Статистик мэдээллийг судалгаа шинжилгээнд ажиглах нь”, “Системийн динамикийн загварын ойлголт, ач холбогдол” зэрэг сэдвээр Үндэсний статистикийн хороо болон ХААИС-ийн Эдийн засаг бизнесийн сургуулийн багш нар хичээл зааж байна.

相关新闻