Гавьяатууд Онцгой комисст хандив гардуулав
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
Дорнод /МОНЦАМЭ/. Дорнод аймгаас
төрөн гарсан 21 гавьяат Онцгой комисст 2.1 сая төгрөгийн хандив гардууллаа. Энэхүү хүмүүнлэгийн тусламжийг
Монгол
Улсын гавьяат малын эмч
Р.Дугар, МУСГЗ Л.Хэрээ, Эрүүлийг хамгаалахын гавьяат ажилтан С.Вандансүрэн,
Үйлчилгээний гавьяат ажилтан Л.Сүхбаатар, Б.Ганболд, Монгол Улсын Гавьяат эдийн
засагч Л.Түвдэнням нар төлөөлөн гардуулсан юм. Аймгийн Засаг дарга
бөгөөд Онцгой комиссын дарга М.Бадамсүрэн болон гишүүдийн төлөөлөл хандивыг
хүндэтгэлтэйгээр
хүлээн авч
буйгаа илэрхийлэв.
Сонирхуулахад, Дорнодоос төрсөн 21 гавьяатыг дурдвал, Б.Батмөнх,
Г.Бүдтуяа, С.Вандансүрэн, Б.Ганболд, Ц.Ганзоригт, Д.Давааням, Д.Долгор,
Р.Дугар, Ц.Дэнсмаа, Б.Жаргал, Л.Мягмарсүрэн, Д.Намсрайжамц, Л.Сүхбаатар,
Ё.Төмөрбатаа, Л.Түвдэнням, Г.Хүрэлбаатар, Л.Хэрээ, Б.Шатар, Н.Энхбаяр нар юм.
Аймгийн Онцгой комисс Хүмүүнлэгийн тусламжтай
холбоотой орлого зарлагын мэдээллийг do.nema.gov.mn сайтад байршуулж байна.