Бадамын Баяндалайн гэр бүл "Улсын аварга цаатан өрх"-өөр шалгарлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2020-05-12 14:00:54

Хөвсгөл /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгийн Цагааннуур сумын Хармай багийн цаачин Бадамын Баяндалайнх "Улсын аварга цаатан өрх"-өөр шалгарлаа. 

Б.Баяндалай  нь 1986 оноос хойш тасралтгүй 34 жил цаа маллаж сум орон нутагтаа цаан сүргийг өсгөн үржүүлэхэд тайгын зон олон дундаас ажил хөдөлмөрөөрөө тэргүүлэн ажилладаг.  Сүүлийн 3 жилд 98-149 толгой цаа тоолуулж нутгийн 4 өрхийг 12 толгой  цаагаар малжуулжээ. Хавар, намрын халдварт, паразиттах өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээнд бүрэн хамруулж, өвлийн улиралд отор нүүдлийг тогтмол хийж, 6 дахь хошуу мал болсон цаан сүргийнхээ тарга тэвээргийг сайн авахуулж, өсгөн үржүүлж байгаа юм. Тэрбээр  сумын аварга малчнаар удаа дараа шалгарч, 2002 онд “Аймгийн сайн малчин”-аар, 2006 онд “Алтан янзага”-ны эзэн, 2010 онд “Аймгийн аварга цаачин”, 2012 онд “Алтан төлийн эзэн”, 2015 онд “Аймгийн манлай малчин”-аар тус тус шалгарсан байна. 

Өнгөрсөн жил Хөвсгөл аймгийн Цагааннуур сумын Хармай багийн цаачин Чулуун овогтой Батбаяр “Улсын тэргүүний цаачин”-аар анх удаа шалгарч байсан бол энэ жил хоёр дахь нь Бадамын Баяндалай болж байгаа ажээ. 

 

 

相关新闻