Хятадын гадаад худалдааны эргэлт ихээхэн буурчээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
БЭЭЖИН. /TASS/. БНХАУ-ын гадаад худалдааны эргэлт нэгдүгээр сараас дөрөвдүгээр сарын хооронд жилийн дундаж үзүүлэлтээс 7.5 хувиар буурч 1.3 их наяд ам.доллар болсон тухай тус улсын Гаалийн удирдах газрын тайлан мэдээнд дурджээ.
Дурдсан хугацаанд экспортын хэмжээ 9 хувиар буурч, 678.28 тэрбум болсон бол импорт 620.05 тэрбум ам.долларт хүрсэн нь өнгөрсөн оны мөн үеийнхтэй харьцуулахад 5.9 хувиар буурсан үзүүлэлт ажээ.
Зөвхөн дөрөвдүгээр сард Хятадын гадаад худалдааны хэмжээ 352.22 тэрбум ам.доллар байсан бөгөөд экспорт 200.28 тэрбум ам.доллар, импорт 154.94 тэрбум ам.долларын үзүүлэлттэй гарсан байна.
2018 онд Хятадын бусад улстай хийсэн худалдаа 12.6 хувиар өсөж, 4.62 их наяд доллар болж байсан бол 2019 онд энэ үзүүлэлт нэг хувиар буурч, 4.57 их наяд доллар болжээ.