“Жаргалын харгиатай Ерөө нутгийн үрс” тайлан тоглолт боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
erdenechimeg@montsame.mn
2016-05-05 11:25:03

Монгол Улсын Засгийн газрын 2013 оны 295–р тогтоолоор батлагдсан “Ном“, Авъяас” хөтөлбөрийг Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Улсын тэргүүний “Нарлаг” цэцэрлэг нь 2015 онд амжилттай үлгэр жишээчээр хэрэгжүүлсэн амжилтаар Монгол Улсын тэргүүний цэцэрлэг болсон юм.  

Энэ 2016 оны хичээлийн жилд ч үргэлжлүүлэн, улам өндөр түвшинд амжилттай хэрэгжүүлсэн тус хамт олон аймгийнхаа төвд хүрэлцэн ирж багш, сурагчдынхаа мэдсэн, сурсан ажлын тайланг тавилаа. Энэхүү үйл ажиллагааныхаа хүрээнд “Жаргалын харгиатай Ерөө нутгийн үрс” нэртэй тайлан тоглолтоо өнөөдөр аймгийн АДБ-ийн “Сэлэнгийн долгио чуулга”-ын байранд хийлээ. Энэхүү арга хэмжээ нь аймагтаа болон улсдаа цэцэрлэгийн хүүхдүүд сурсан, мэдсэн зүйлээ ээж аав, ах эгч, дүү нартаа болон ард иргэддээ тайлагнаж байгаа анхны тохиолдол болж буйгаараа онцлогтой аж. Үүгээрээ тус цэцэрлэгийн хамт олон ихэд бахархаж, бэлэгшээж байв. 

Энэ өдөр шагналын хуртай, эх болсон байгаль дэлхий маань хураа хайрласан хаврын сайхан өдрүүдийн нэг байлаа. Энэхүү арга хэмжээнд аймгийн ИТХ-ын нарийн бичгийн дарга Э.Оюунболд, аймгийн ЗДТГ-ын орлогч Н.Батдорж, аймгийн ЗДТГ-ын ТЗУХ-ийн дарга С.Отгонжаргал, аймгийн БСГ-ын дарга Д.Загдгочоо нар оролцлоо. 

Сэлэнгэ аймаг Ч.Отгонцэцэг

 

 

相关新闻