Арьс, хөнгөвчлөх эмчилгээний тасгийг тохижуулах хандивын аяныг эхлүүллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2020-05-07 11:44:40

Баянхонгор /МОНЦАМЭ/. Баянхонгор аймгийн Нэгдсэн эмнэлгийн Арьс, хөнгөвчлөх эмчилгээний тасгийг тохижуулах хандивын аяныг "Сайн бүсгүй" бүсгүйчүүдийн нэгдлээс өрнүүлж байна.

18 ортой, 10 гаруй эмч ажилтантай тус тусаг нь сүүлийн үед засвар, тохижилт хийгээгүй байгаа аж. Тиймээс бүсгүйчүүд нэгдэн, цахим группууд болон ТББ, бусад байгууллага хамт олон, бизнес эрхлэгчдийг уриалж тохижилтын ажлыг зохион байгуулахаар шийджээ.

Аяны салхийг хагалж, "Топ" тавилгын дэлгүүрээс тус тасагт ажилчдын хувцасны шүүгээг бэлэглэхээ илэрхийлээд байгаа юм байна. Хандивын аянд нэгдэхийг хүссэн хэн бүр ХААН банкны 5084005302 /Даваацэрэн/ дансанд хүссэн дүнгээрээ шилжүүлэг хийх боломжтой. 

相关新闻