Үүлэнд зориудаар нөлөөлж, хур тунадас оруулж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
Баянхонгор /МОНЦАМЭ/. Өнөөдөр өглөөний 08:00 цагийн байдлаар Баянхонгор, Баян-Овоо, Өлзийт, Эрдэнэцогт, Шаргалжуут, Жинст, Галуут сумын нутгаар нойтон цас орж байна.
Баянхонгор аймгийн Ус цаг уур, орчны шинжилгээний төвийн Баянбороо-1, Баянбороо-2 экспедицийн бие бүрэлдэхүүн 2020.05.06-нд цаг агаарт зориудаар нөлөөлж, хур тунадас нэмэгдүүлэх үйл ажиллагаа явуулжээ. 2020.05.07-ны шөнө Галуут суманд амжилттай ажилласнаар ийнхүү хур тунадас орж байгаа бол говийн сумдын газрын генераторууд/ Баянцагаан, Богд/ бэлэн байдалд ажиллаж байгаа аж.