Үйлчилгээний газруудын ажиллах цагийн хуваарийг шинэчиллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2020-05-06 17:16:13

Говь-Алтай /МОНЦАМЭ/. Өндөржүүлсэн бэлэн байдлын хугацааг сунгасантай холбогдуулан Говь-Алтай аймгийн үйлчилгээний газруудын ажиллах цагийн хуваарийг шинэчиллээ. 

Тодруулбал, Говь-Алтай аймгийн Засаг даргын 2020 оны тавдугаар сарын 01-ний өдрийн А/243 дугаар захирамжаар тус аймгийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаагаа явуулж буй үйлчилгээний газруудын ажиллах цагийн хуваарийг шинэчлэн батлав. Тухайлбал, зах төрөлжсөн барааны дэлгүүр 09:00-19:00, хүнсний дэлгүүр 09:00-22:00, рестарон, цайны газар 10:00-22:00, кафе, түргэн хоолны газар 10:00-22:00, архи, согтууруулах ундаа түүгээр үйлчлэх газар 10:00-20:00, үсчин, гоо сайхны газар 10:00-22:00, халуун усны газар, саун 09:00-22:00, чийрэгжүүлэх, бялдаржуулах төв 07:00-22:00 цагийн хооронд ард иргэдэд үйлчилгээ үзүүлэхийг зөвшөөрчээ.


相关新闻