Улс, аймгийн аварга малчдын шагналыг хотонд нь гардуулна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2020-05-06 16:35:03

Сүхбаатар /МОНЦАМЭ/. Сүхбаатар аймгаас шинээр тодорсон улс, аймгийн аварга малчдын шагналыг энэ сарын 07-11-ний хооронд гардуулахаар болжээ. Аймаг орон нутгийн удирдлагуудаар ахлуулсан зургаан баг гарч, шагналыг малчдын хотонд нь очиж гардуулна.

Аварга малчдын шагналыг жил бүр цагаан сарын өмнө гардуулдаг ч энэ жил цар тахлын улмаас шагнал гардуулах арга хэмжээ хойшлоод байсан. Тэгвэл Монгол Улсын Засгийн газар, ХХААХҮЯ-наас ирүүлсэн чиглэлийн дагуу ийнхүү малчдын шагналыг гардуулахаар болжээ.

Өнгөрсөн жил тус аймгаас Улсын хошой аварга малчин хоёр, улсын аварга малчин зургаа, аймгийн аварга малчин 42 шинээр тодорсон билээ. 

相关新闻