“Найнги”-ийн хамт олон хандивт нэгдлээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
Дорнод /МОНЦАМЭ/. Ш.Бямбасүрэн
захиралтай “Найнги” ХХК-ийн хамт олон таван мянган ширхэг амны хаалт, таван сая
төгрөгийн шатахууны эрхийн бичгийг аймгийн Онцгой комисст гардуулж өглөө. Мөн Хэрлэн
сумын 14 дүгээр цэцэрлэгийн дундын А бүлгийн эцэг эхчүүд 260 ширхэг амны
хаалтыг өнөөдөр хүлээлгэж өгсөн байна.
Хүмүүнлэгийн тусламжийг аймгийн Засаг дарга бөгөөд Онцгой
комиссын дарга М.Бадамсүрэн хүлээн авч коронавирусний халдвараас урьдчилан сэргийлэх ажилд иргэд, аж ахуй нэгжүүд
хувь нэмрээ оруулж буйд талархаж буйгаа илэрхийлэв.
Ташрамд дуулгахад, аймгийн Онцгой комисс Хүмүүнлэгийн тусламжтай холбоотой орлого
зарлагын мэдээллийг do.nema.gov.mn сайтад байршуулж байгаа аж.