Т.Естай: 804,4 сая төгрөгийн эд хөрөнгийг гал түймрийн аюулаас авран хамгаалсан

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2020-05-05 13:38:10

Баян-Өлгий /МОНЦАМЭ/: Баян-Өлгий аймгийн 2020 оны гал түймрийн нөхцөл байдлын талаар аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 31 дүгээр ангийн захирагч, хошууч Т.Естайгаас тодрууллаа.


Он гарснаас хойш гал түймрийн хэдэн дуудлага хүлээж авсан вэ?

2019 оны 12 дугаар сарын 16-ны өдрөөс өнөөдрийг хүртэл Гал түймэр унтраах, аврах 31 дүгээр ангийн үйлчлэх хүрээний нутаг дэвсгэр, Өлгий сумын хэмжээнд объектын гал түймрийн 16 удаагийн дуудлага ирсэн байгаа. Үүнээс гал түймэр унтраах анги ажилласан 10, иргэд өөрсдөө унтраасан 2, галын зөрчлийн дуудлага 4 байна.

Энэ хугацаанд ард иргэд, албан байгууллагуудын хэчнээн сая төгрөгийн эд хөрөнгийг авран хамгаалав?

Тус ангийн томилгоот ээлжийн бүрэлдэхүүн 10 удаа гал унтраах байлдааны тархалт хийн 18,1 тн ус, 121 литр шатахуун зарцуулж, 365 минут буюу 6,08 цаг ажилласан. Мөн иргэд, аж ахуйн нэгж, байгууллагын 804,4 сая төгрөгийн эд хөрөнгийг гал түймрийн аюулаас авран хамгаалсан. Аварсан хөрөнгийн хэмжээ өнгөрсөн оныхоос 587,3 сая төгрөг буюу 57,4 хувиар өссөн байна.

Гал түймрийн улмаас хүний амь нас, эрүүл мэндэд учирсан хохирол байна уу?

Хүний амь нас, эрүүл мэндэд хохирол учраагүй.

Бүртгэгдсэн гал түймрийн тоо өмнөх онтой харьцуулахад ямар үзүүлэлттэй байгаа вэ?

Объектын гал түймрийн тоо 1-ээр буюу 3,2 хувиар нэмэгдсэн,

Гал түймэр гарахад нөлөөлж байгаа шалтгаануудыг дурдахгүй юу?

- Цахилгаан тоног төхөөрөмжийн буруу ашиглалт, пийшин зуух, яндангийн аюулгүй байдлыг хангаагүй, бүрэн бус тээврийн хэрэгсэл ашиглах зэрэг шалтгаанаар гал түймэр гарч байна.

相关新闻