Үлгэрч багачууд цахимаар өрсөлдлөө

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2020-05-01 21:23:07

Сэлэнгэ /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн Нийтийн номын сангаас “Дэлхийн номын өдөр”-ийг тохиолдуулан "Үлгэрч багачууд" уралдааныг цахимаар зохион байгууллаа.

Энэхүү цахим уралдаанд нийт 19 хүүхэд үлгэрээ уран яруу, тод уншсан бичлэгээрээ оролцож, өрсөлдсөн байна. Дээрх үлгэр өгүүлэгчдээс цэцэрлэгийн насны тав, сургуулийн насны 14 хүүхэд оролцсон аж. Ингээд уралдааны сургуулийн өмнөх боловсролын ангилалд Сүхбаатар сумын 2-р цэцэрлэгийн ахлах В бүлгийн А.Чингүүн тэргүүн байрт шалгарсан байна. Харин ЕБС-ийн насны ангилалд Сайхан сумын 1-р сургуулийн сурагч Б.Азжаргал шалгарчээ. Уралдааны "Шилдэг өгүүлэгч" шагналаар Сүхбаатар сумын Улсын тэргүүний 1-р сургуулийн 2г ангийн сурагч Д.Дүүрэнжаргал шагнуулжээ.

Зохион байгуулагчдын зүгээс бусдыгаа манлайлан идэвхтэй оролцсон бүх өгүүлэгчдэд дурсамж, гарын бэлэг гардуулан өгсөн байна. Сэлэнгэ аймгийн Нийтийн номын сангийн эрхлэгч С.Шинэчимэг “хорио цээрийн дэглэмтэй байгаа энэ үед хүүхдийнхээ оюуны дархлааг дэмжиж, бүтээлч, санаачилгатайгаар идэвхтэй оролцсон эцэг, эхчүүддээ аймгийн Нийтийн номын сангийн хамт олны өмнөөс талархал илэрхийлье. Үлгэрч гэр бүлд өссөн хүүхэд, үлгэр жишээ болж хүмүүждэг. Иймээс хүүхдүүддээ багаас нь үлгэр зааж, уншиж өгч, үлгэрээр хүмүүжүүлэхийг уриалья” гэлээ. 

相关新闻