Аймгийн 2020 оны төсөвт өөрчлөлт орууллаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
Өвөрхангай /МОНЦАМЭ/. Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанаар аймгийн 2020 оны төсөвт өөрчлөлт оруулах тухай асуудлыг хэлэлцлээ. 2020 оны аймгийн төсвийг 1.5 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлсэн бөгөөд 10 гаруй бүтээн байгуулалт, үйл ажиллагаанд зарцуулахаар баталсан юм.
Тодруулбал, хувь хүний орлогын албан татварын буцаан олголтыг 227 сая төгрөгөөр бууруулсан ба урд оны дансны үлдэгдэл 1.2 тэрбум төгрөгийг нийлүүлэн энэ оны төсөвт нэмээд байна. Уг төсвөөр усан спорт, сургалтын төвийн шугам сүлжээг хийх, дулааны станцын хоёрдугаар ээлжийн шугам сүлжээний зураг төсвийг гаргах болон зарим сумын бүтээн байгуулалтад зарцуулах аж.
Уг асуудалтай холбогдуулж, Тэргүүлэгчид саналаа илэрхийлэхдээ тендерт шалгарсан компаниуд ажлаа гүйцэтгэх явцад дахин төсөв нэмүүлэх явдал нийтлэг болж байгааг шүүмжилж байв.