Италид өдөрт эдгэрсэн хүний тоо нэмэгджээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
РОМ. /TASS/. Италид коронавирусний халдварын улмаас нэг өдрийн дотор 437 хүн нас барж, нас барсан нийт тохиолдлын тоо 25085 боллоо гэж тус улсын Иргэний хамгааллын газар мэдээлэв.
Сүүлийн 24 цагийн хугацаанд 2943 хүн эдгэрсэн бөгөөд энэ нь коронавирусний халдвараас өдөрт хамгийн олон хүн эдгэрсэн тохиолдол юм. Түүнчлэн эрчимт эмчилгээний тасагт хэвтэж буй өвчтөнүүдийн тоо цөөрч, 2384 болжээ. Тахал тархаж эхэлснээс хойш халдвар авсан нийт хүний тоо сүүлийн 24 цагийн дотор 3370-аар нэмэгдэж, 187 327-д хүрсэн байна. Эдгэрсэн хүмүүсийн тоо 54 543 болжээ. Италийн эмч нарын үндэсний холбооны хамгийн сүүлийн мэдээллээр, тус улсад коронавирусний халдвараар 145 эмч нас барсан байна.
Италид гуравдугаар сарын 10-наас эхлэн тогтоосон хорио цээрийн дэглэмийг аажмаар цуцлах Засгийн газрын төлөвлөгөөг энэ долоо хоногийн сүүлээр танилцуулна гэж тус улсын Ерөнхий сайд Жузеппе Конте мягмар гарагт мэдэгджээ. Хорио цээрийн хугацаа тавдугаар сарын 3-нд дуусах юм.