Хархорин захад хугацаатай албан шаардлага өглөө

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2020-04-21 15:02:24

Өвөрхангай /МОНЦАМЭ/. Аймгийн Мэргэжлийн хяналтын газрын эрүүл ахуй, халдвар хамгаалал, байгаль орчны хяналтын улсын байцаагч нар Хархорин сумын худалдааны захын үйл ажиллагаатай танилцлаа.

Тус захын эрүүл ахуйн орчин нөхцөл, хог хаягдал зайлуулалт, халдваргүйтгэл, цэвэрлэгээний байдалд шалгалт хийсэн бөгөөд зориулалтын хогийн цэггүй, нийтийн бие засах газрын цэвэрлэгээ, халдваргүйтгэл хангалтгүй, COVID-19 халдвараас сэргийлэх талаар сум орон нутгийн удирдлага, онцгой комиссоос өгсөн үүрэг даалгаврыг хэрэгжүүлээгүй зэрэг олон зөрчил илэрчээ.

Тиймээс зөрчлийг арилгах хугацаатай албан шаардлага өгч, хэрэгжүүлээгүй тохиолдолд дараагийн шатны арга хэмжээ авахыг анхаарууллаа. Тус захыг Хархорин сумын төвд үйл ажиллагаа явуулдаг “Манлайод” ХХК, “Суваргандөр” ХХК, “Мөнхонгол” ХХК тус тус эзэмшдэг аж.

相关新闻