Нийслэлийн ногоон бүсэд тогтмол эргүүл хийж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
dusem11@yahoo.com
2020-04-20 15:48:18

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Богдхан уулын “Өвгөний ам”, “Кувейтийн ам”, “Түргэний ам”-нд онцгойгийн алба хаагчид өдөр бүр 10-19 цагт байнгын үүрэг гүйцэтгэж эргүүл хийж байгааг НОБГ-ын Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтсээс мэдээллээ.


Энэ жил хуурайшилт ихтэй ой, хээрийн түймэр гарах эрсдэл их байгаа тул Нийслэлийн Засаг даргын баталсан А/487 дугаар захирамжаар 2020 оны 4 дүгээр сарын 6-наас 6 дугаар сарын 10 хүртэл ногоон бүсэд амралт, аялал зугаалга зохион байгуулахыг хориглосон.



Уг захирамжийн хүрээнд Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтсийн алба хаагчид дүүргийнхээ ногоон бүсэд ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх 24 цагийн хяналтын цэгийг Зайсангийн аманд байгуулан иргэдэд сэрэмжлүүлэг өгч, хяналт тавьж байгаа юм.

相关新闻