Онцгой комисст 22 ширхэг хамгаалалтын хувцас хандивлав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2020-04-18 15:46:02

Сэлэнгэ /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн уран бүсгүйчүүдийн холбоо”-ны оёдолчин эмэгтэйчүүд хамгаалалтын хувцас болон амны хаалт үйлдвэрлэж байна.

Тус холбооны бүсгүйчүүд улс оронд үүссэн нөхцөл байдлын улмаас эдийн засагт нөлөөлж буй хүндрэлээс хамтдаа даван гарах үүднээс хорио цээрийн дэглэмийн үед хэрэглэдэг хувцас хэрэгслийг оёж байгаа аж. Мөн тус холбооны зүгээс хэрвээ хүсэлт гаргавал онцгой нөхцөлд ажиллаж байгаа алба хаагчдын хүссэн хувцас хэрэглэл, амны хаалтыг үнэ хөлсгүй оёж өгөх боломжтой гэдгээ илэрхийллээ. Ингэхдээ тухайн бүтээгдэхүүний материалыг захиалагчаас өөрөөс нь гаргуулах гэнэ. Уран бүсгүйчүүдийн холбооны оёдолчдын урласан 22 ширхэг хамгаалалтын хувцсыг аймгийн Онцгой комисст хүлээлгэн өглөө. Тус холбооныхон 3 дугаар сард 510 ширхэг амны хаалт оёж хандивласан байна.

 

相关新闻