Дэлхийн зөн ОУБ-аас эрүүл мэндийн нэн шаардлагатай тоног төхөөрөмжүүдийг хүлээлгэн өглөө
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
Сэлэнгэ /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн ЗДТГ, Дэлхийн Зөн олон улсын байгууллага хамтран COVID-19 халдварын эрсдэлээс урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг амжилттай хэрэгжүүлж байна.
Өнөөдөр Дэлхийн зөн ОУБ-ын Сэлэнгэ аймгийн хөтөлбөрийн хамт олон аймгийн Онцгой комисст эрүүл мэндийн нэн шаардлагатай 11.8 сая төгрөгийн өртөг бүхий тоног төхөөрөмжүүдийг хүлээлгэн өглөө.
Өнгөрсөн хоёр сарын хугацаанд Сэлэнгэ аймгийн хэмжээнд 950 өрхөд хүнсний тусламж, 210 өрхөд малын тэжээлийн багц өгсөн байна. Мөн 5000 гаруй хүүхэд багачуудад халдвараас хамгаалах гарын саван, гар ариутгагч, боловсролын болон төрийн байгууллагуудад 150 хайрцаг ариутгалын бодис, хор шүршигч гардуулсан аж.
Түүнчлэн өрхийн эрүүл мэндийн төв
болон төрийн үйлчилгээ үзүүлэх 19 газарт зайнаас халуун хэмжигч, сургуулийн
дотуур байруудад зөөлөн эдлэлийг хүлээлгэн өгөх зэрэг хүмүүнлэгийн яаралтай
тусламжийн үйл ажиллагааг шат дараатай авч хэрэгжүүлжээ. Тус байгууллагаас энэ сард багтаан 522 өрхөд хүмүүнлэгийн дэмжлэг
үзүүлэх болон шаардлагатай өрхүүдэд сайн санааны дэмжлэгийн хувцас тараах зэрэг
ажил зохион байгуулахаар төлөвлөж буйгаа Дэлхийн зөн ОУБ-ын Сэлэнгэ өргөтгөсөн хөтөлбөрийн менежер
В.Цэнджав ярилаа.