Ногоон технологийг үйлдвэрлэлд нэвтрүүлэх талаар зөвлөлдөнө
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМҮйлдвэрлэлд нэвтрүүлэх боломжтой, байгальд ээлтэй техник, технологи, инновацийн шинэ санаа, шийдлийг бизнес эрхлэгчид таниулах, гарааны бизнес эрхлэгчдийг хөрөнгө оруулагчидтай холбох, оролцогч талуудын хамтын ажиллагаа, түншлэлийг хөгжүүлэх зорилго бүхий “Ногоон технологи, инноваци-2016” зөвлөгөөн энэ сарын 10-11-нд МҮХАҮТ-д болно.
Зөвлөгөөнөөр дэлхий дахины хөгжлийн чиг хандлага болж буй ногоон технологи, инновацийн бодлого, тулгамдсан асуудал болон гарц шийдлийг хэлэлцэх юм. Мөн олон улсын туршлагыг эх орондоо нутагшуулах, ногоон үйлдвэрлэлийг дэмжих чиглэлээр зөвлөлдөх юм.
Үзэсгэлэнгийн талбай үнэ төлбөргүй бөгөөд талбай хязгаартай тул оролцох аж ахуйн нэгжүүдийг нэн яаралтай бүртгүүлэхийг БОНХАЖЯ-наас анхааруулав.
Ч.Ариунболд