Сэлэнгэ аймагт өнөөдрийн байдлаар 32 иргэн тусгаарлалтад байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2020-04-13 16:40:35

Сэлэнгэ /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймагт 2020 оны 04-р сарын 12-ны 20:00 цагийн байдлаар нийт 32 иргэн тусгаарлалтад байна. Эдгээр нь Сүхбаатар, Алтанбулаг, Мандал суманд байгаа бөгөөд сэжигтэй тохиолдол долоо, ажиглалтад 25 иргэн байгаа аж.

Өнөөдрийн байдлаар 52 иргэн гэрээр хяналтад байна. Эдгээр иргэдэд харьяа эрүүл мэндийн байгууллага, орон нутгийн удирдах байгууллагаас хяналт тавин, утсаар асуумж аван ажиллаж байгаа гэнэ. Түүнчлэн аймгийн Эрүүл мэндийн газрын шуурхай штабын өдөр тутмын мэдээг Онцгой байдлын газрын emer.selenge@yahoo.com хаягаар хүргүүлж, 7036105 утсанд, мөн ЭМЯ-ны corono.mohs@gmail.com хаягаар тус тус хүргэн ажиллаж байна.

Ард иргэдийг Ковид-19 халдвараас сэргийлэх зорилгоор тус газраас 147 хүнд сургалт сурталчилгаа хийж, гарын авлага, материал тараан өгчээ. Түүнчлэн дээрх өдрүүдэд найман байгууллага, аж ахуйн нэгжийн 1224 метр квадрат талбайд ариутгал халдваргүйтгэл хийж, эрүүл мэндийн байгууллагаар үйлчлүүлсэн 253 хүнд духны халуун хэмжигчээр үзэхэд халуурсан хүн байгаагүй байна. Мөн 34 төрлийн мэдээллийг цахим орчинд байршуулан иргэдэд мэдээлэл хүргэжээ.  

相关新闻