Сэлэнгэ аймгийн хэмжээнд архи согтууруулах ундаагаар үйлчлэхийг түр хориглолоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
Сэлэнгэ /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн
хэмжээнд согтууруулах ундаа худалдан борлуулах
түүгээр
үйлчлэхийг түр хугацаагаар хориглолоо.
Сэлэнгэ аймгийн Засаг даргын 2020 оны 04 дүгээр сарын 10-ны
өдрийн А/115 дугаар захирамжийн дагуу 2020 оны 04 дүгээр сарын 11-ний өдрөөс
30-ны өдрийг хүртэл хугацаанд аймгийн нутаг дэвсгэрт архи, согтууруулах ундаа
худалдах, түүгээр үйлчлэхийг хориглолоо. Уг захирамжийн хэрэгжилтийг
ханган ажиллахыг нийт байгууллага, аж ахуйн нэгжүүдэд анхаарууллаа.
Дэлхий нийтийг цочроосон Ковид-19 цар
тахлаас хамтдаа сэргийлэхийн тулд хяналтаа сайжруулах нь хамгаас чухал хэмээн Сэлэнгэ аймгийн
Засаг дарга бөгөөд аймгийн Онцгой комиссын дарга Ш.Оргил энэхүү захирамжийг
гаргажээ.