Хангай, төв болон зүүн бүсийн аймгуудаас мал, амьтан оруулахыг хориглолоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий
аймгийн Засаг дарга А.Гылымхан захирамж гаргаж, хангай, зүүн болон төвийн
бүсийн аймгуудаас мал, амьтан оруулах, шилжилт хөдөлгөөн хийхийг энэ сарын
10-наас эхлэн нэг жилийн хугацаагаар хориглов.
Сүүлийн жилүүдэд дээрх гурван бүсийн зарим аймагт олон улсын худалдааны хорио цээрт мал, амьтны гоц халдварт
өвчин гарч, цаашид халдвар тархах эрсдэл өндөр байгаа тул ийнхүү урьдчилан сэргийлэх арга хэмжээ
авсан аж.
Мөн аймгийн нутаг дэвсгэрт гоц халдварт
өвчнөөс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлж, шилжилт хөдөлгөөний хяналтыг
өндөржүүлэхийг аймгийн Цагдаагийн газар, Мэргэжлийн хяналтын газар, Мал
эмнэлгийн газар болон сумын Засаг дарга нарт үүрэг болголоо.