“Эртэч Монгол” цахим сургалт болно
МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Эртэч Монгол” хөтөлбөрийг цахим хэлбэрээр дөрөвдүгээр сарын 8-17-нд зохион байгуулна.
Энэхүү хөтөлбөрийн хүрээнд есөн өдөр есөн багш сонирхолтой сэдвээр лекц унших юм. Энэ мэдээллийг олон нийтэд түгээж, мөн 50 ширхэг амны хаалт хандивласнаар "Эртэч Монгол" хөтөлбөрийн сургалтад хамрагдах боломжтой юм байна.
Амны хаалт хандивласан залуус “Эртэч Монгол”-д хүсэлт илгээж лекц сонсох эрхтэй болно. Хандивласан амны хаалтыг эмч, цагдаа, цэрэг, онцгой байдлын ажилтнууд, зорилтот бүлгийн хүүхэд багачууд, айл өрхөд гардуулах юм байна.
"Мөн олон улсын боловсрол хөгжлийн төвөөс 10 мянган маск аянд хамрагдсан залуучуудаас таван шилдэг залууг шалгаруулж, Филиппин улсад 50 хувийн хөнгөлөлттэй суралцах боломжийг олгоно" хэмээн Нийслэлийн гэр бүл, хүүхэд, залуучуудын газраас мэдээллээ.
№ Нэр Сэдэв
1. Д.Асралт "Зарчмууд"
2. П.Наранбаяр "Зэрлэг галуу" номын тухай
3. Ц.Пүрэвжаргал "Кофены соёл"
4. С.Эрдэнэболд "Марс хол биш"
5. Н.Мандуул "Аз
жаргалын эрэлд"
6. Ч.Дүүрэнжаргал "Балетын урлаг"
7. Л.Эрдэнэ "Шийдвэр
гаргалтаа удирдах"
8. Э.Чинзориг Бүтээмжийг хэрхэн сайжруулах
вэ?
9. Г.Нямгэрэл АНУ-д хэрхэн тэтгэлэгтэй суралцах вэ?
Дэлгэрэнгүй мэдээллийг 90099099, 99330335 дугаар утсаар авч болох аж.