Шинжлэх ухаан, танин мэдэхүйн шинэ цуврал хэвлэгдлээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
boloroo8136@gmail.com
2020-04-06 10:50:31

Улаанбаатар /МОНЦАМЭ/.  ШУА-иас жил бүр эрхлэн гаргадаг шинжлэх ухааны хялбаршуулсан 10 цуврал ном уншигчдын гарт очиход бэлэн боллоо. 

Энэхүү цуврал бүтээл нь шинжлэх ухааны олон салбар, чиглэлийн мэдлэгийг энгийн ойлгомжтой хэлбэрээр хялбаршуулан бичсэнээрээ онцлог бөгөөд хүүхэд, багачуудад шинжлэх ухааны мэдлэг олгох, цаашлаад шинжлэх ухаанч иргэн болгон төлөвшүүлэхэд ихээхэн ач холбогдолтой юм.

 ШУА-ийн эрдэмтдийн энэ онд гаргаж буй цувралыг “Хиймэл оюун ухаан”, “Гурван хэмжээст хэвлэл”, “Таван хошуу малын мах”, “Монгол тарвага”, “Шингэн алт үйлдвэрлэгч шидтэн”, “Чихрийн тухай ойлголт”, Тэгш хэмийн гайхамшиг”, “Усны эрчим хүч”, “Агаар мандал”, “Удамшил” зэрэг сэдвээр бичжээ. 2015 оноос хойш тогтмол хэвлэж буй энэхүү  хялбаршуулсан номын тоо өнөөдөр ийнхүү 54 болж баяжигдаж нийтийн хүртээл болж байна.

Ташрамд дурдахад, эдгээр  цуврал номыг гадуур номын дэлгүүрээр худалдаалдаггүй бөгөөд ЕБС-иудын номын сангаар тараан хүүхэд багачуудын гарт очдог. Тиймээс цаг үеийн байдлаас болоод хүүхдүүд гэртээ байгаа хэдий ч сургуулийн номын сантай холбогдон  авч унших  боломжтой юм.   

相关新闻