Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацааг сунгалаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2020-04-01 15:45:03

Өвөрхангай /МОНЦАМЭ/. Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 102 дугаар тогтоолоор өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацааг  сунгасантай холбогдуулан аймгийн Онцгой комисс хуралдаж, дараах шийдвэрүүдийг гаргалаа.

Аймгийн Засаг даргын 2020 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн 138 дугаар захирамжаар өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт хэсэгчилсэн байдлаар шилжүүлсэн хугацааг 4 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэл сунгав. Энэ хугацаанд олон нийтийг хамарсан төрөл бүрийн арга хэмжээ зохион байгуулахгүй байх, спорт заал, компьютер тоглоом, караоке, цэнгээний газруудын үйл ажиллагааг түр зогсоох, шашны байгууллагуудын хурал, цуглаан, зан үйлд иргэд, олон нийтийг оролцуулахгүй байх, архи, согтууруулах ундаа худалдах борлуулахад цагийн хязгаарлалт тогтоож, хуваарийг 08:00-20:00 цаг байхаар заажээ.

Мөн аймгийн хэмжээнд хүнс тэжээлийн дэмжлэг зайлшгүй хэрэгтэй байгаа 3400 өрхөд хүнсний дэмжлэг үзүүлэх, амьсгалын аппарат, хүчилтөрөгчийн өтгөрүүлэгч, амин үзүүлэлтийн монитор, хамгаалах хэрэгсэл, зориулалтын N95 амны хаалт зэрэг нэн шаардлагатай эмнэлгийн хэрэгсэл, тоног төхөөрөмжийн нөөцийг нэмэгдүүлэх, нөөцийн махыг худалдаанд гаргах шийдвэрүүдийг гаргалаа.

相关新闻