Энэ хавар ЕБС-ийг 775 сурагч төгсөнө
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
Дорнод /МОНЦАМЭ/. Дорнод аймгийн хэмжээнд энэ хавар
775 сурагч 12 дугаар анги төгсөнө. Сурагчид ирээдүйн мэргэжлээ сонгох, хөл
хорио тогтоосон үетэй давхцаж байгаа учир БСУГ-аас онлайн цахим сургалтыг зохион байгуулахаар
бэлтгэл ажлыг хангаж байна.
Цахим сургалтад хамрагдахад зарим сурагчид интернэтийн асуудал тулгарч байгаа юм. Сурагч бүрт шаардагдах нэг сарын интернэт хэрэглээний зардалд 4.2 сая
төгрөг зарцуулахаар төлөвлөжээ. Энэхүү зардлыг сургуулиуд хичээллээгүй байх
хугацааны цахилгаан, цэвэр ус, шатахууны хэмнэлтээс тооцож, төсөв
дотор нь шилжүүлэх замаар шийдвэрлэхээр болсон гэж аймгийн Засаг дарга бөгөөд
аймгийн Онцгой комиссын дарга М.Бадамсүрэн хэллээ.
Энэ хичээлийн жилд тус
аймагт ерөнхий боловсролын 27 сургуульд 850 багш, 16648 сурагч суралцаж байгаа
юм.