Судалгаанд оролцогчдын 40 гаруй хувь нь коронавирус хэрхэн халдварладгийг мэдэхгүй гэжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
167@montsame.mn
2020-03-27 14:51:47

Дорнод /МОНЦАМЭ/. Аймгийн ЭМГ-аас коронавирусний халдвар хэрхэн дамждаг талаар иргэдээс судалгаа авчээ. Судалгаанд оролцогчдын 55 хувь нь энэ талаар мэдээлэлтэй, 45 хувь нь сайн мэдэхгүй гэсэн хариулт өгсөн байна. Тиймээс Онцгой комиссоос ард иргэдэд мэдээлэл хүргэх ажлыг эрчимжүүлэхийг ЭМГ-т даалгалаа. Мөн ариутгал, халдваргүйтгэлийн ажлыг чанартай гүйцэтгэж, цаашид хавар, намрын улиралд энэ ажлыг хийж хэвшихээр шийдвэрлэв.

Аймгийн Онцгой комиссоос согтууруулах ундаа худалдан борлуулдаг газруудыг үйл ажиллагаагаа хэвийн явуулахад нь анхаарч, шууд хааж хориглоогүй гэдгээ Онцгой комиссын дарга тодотгож, энэ сарыг дуустал баар, караокег хаахаар захирамжилсан. Гэвч энэхүү шийдвэрийг зөрчсөн Хэрлэн сумын зургадугаар багийн нутагт үйл ажиллагаа явуулдаг “Билэг” төвийн эрхийг хүчингүй болголоо.

相关新闻