УОК-ын дарга Ө.Энхтүвшин Дорнод аймагт ажиллана

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
167@montsame.mn
2020-03-26 22:03:55

Дорнод /МОНЦАМЭ/. Улсын Онцгой комиссын дарга Ө.Энхтүвшин маргааш газрын тосны тээвэрлэлтийг эхлүүлэх асуудлаар Баянхошуу, Бичигтийн боомтод ажиллана. Дээрх боомтуудад ариутгалын пункт барьж дууссан тул тээвэрлэлт эхлүүлэх хүсэлтийг "Петрочайна Дачин тамсаг" компаниас УОК-т тавьсан байна.

Газрын тос тээвэрлэх машинууд хил нэвтрээд орж ирэхдээ халдвар тараах эрсдэлтэй гэж үзэж, тээврлэлтийг түр зогсоогоод байсан юм. 

相关新闻