Ботгоны урамшуулал олгож эхлэв
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
Дорнод /МОНЦАМЭ/. Аймгийн Засаг даргын А/158 дугаар захирамжийн дагуу ботгоны урамшуулал олгож эхэллээ. Энэ жил Дорнод аймгийн хэмжээнд 1126 толгой ботго бойжуулсан 363 малчин өрх, мал бүхий иргэдэд 22.5 сая төгрөгийн урамшууллыг Төрийн банкаар дамжуулан олгож байна.
"Монгол мал" үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх зорилгоор Дорнод аймгийн ИТХ-ын тэргүүлэгчдийн 2014 онд гаргасан тогтоолоор "Тэмээ" дэд хөтөлбөрийг баталж, ботго бойжуулж тэмээн сүргийнхээ тоо толгойг өсгөж буй малчдад урамшуулал олгож эхэлсэн юм. Энэ ажил зургаа дахь жилдээ ийнхүү үргэлжилж байна.
Өнгөрсөн онд тус аймгийн хэмжээнд 6301 толгой тэмээ тоолуулж, 1140 ботго бойжуулсан айл өрхөд 22.8 сая төгрөгийн урамшуулал олгож байжээ.