Цасан болон шороон шуурга шуурч хүйтэрнэ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
Сүхбаатар /МОНЦАМЭ/. Аймгийн Ус цаг уур, орчны шинжилгээний төвөөс өгсөн
мэдээгээр тус аймгийн зарим нутгаар энэ сарын 24-25-нд цасан болон шороон
шуурга шуурч, нийт нутгаар хүйтрэхийг онцгойлон анхаарууллаа.
Мөн 25-нд цас орж, 25-26-нд салхи түр зуур 18-20 м/сек хүртэл ширүүснэ гэв. Тиймээс малчид болоод мал
бүхий иргэдийг анхаарал болгоомжтой байж, жолооч нарыг эдгээр өдрүүдэд холын
замд гарахгүй байхыг санууллаа.