28 иргэнийг тусгаарлаад байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
Дорнод /МОНЦАМЭ/. Өнөөдрийн байдлаар Дорнод аймгийн БОЭТ-ийн Халдвартын тасагт 28 иргэнийг тусгаарлан ажиглаж байна гэж Шуурхай штабаас мэдээллээ.
Улсын онцгой комиссоос энэ сарын 23-ны 20.00 цаг хүртэл ОХУ-тай хиллэдэг боомтуудаар монгол иргэдийг нэвтрүүлэх, цаашид 28-ны 06.00 цаг хүртэл зөвхөн Алтанбулаг боомтоор монгол иргэдийг оруулах чиглэл өгчээ. Тусгаарлалтад байгаа дээрх 28 иргэн 18-23-ны хооронд Ульхан, Эрээнцавын боомтоор нэвтэрсэн юм. Тэднийг шаардлагын дагуу тээвэрлэж, Халдвартын тасагт тусгаарласан, одоогоор иргэдийн биеийн байдал хэвийн байна гэв.
Ташрамд дуулгахад, энэ сарын 19-нд
хот хоорондын автобусаар зорчиж явсан хилийн отрядын гэрээт цэрэг өндөр
халуурч, Хэнтий аймагт бусад зорчигч, жолоочийн хамт тусгаарлагдаад байсныг буцааж
Дорнодод авч ирсэн. Түүнээс хойш хоёр ч иргэн биеэ тавгүй байхад хот хооронд
зорчих гэж байсныг хоригложээ. Тиймээс иргэд биед нь ямар нэгэн шинж тэмдэг
илэрч, тавгүйрхсэн тохиолдолд олон хүнтэй газраар явахгүй, зорчихгүй
хариуцлагатай байхыг анхааруулж байна.