Есөнзүйл сумын малчдад өвс, тэжээлийн тусламж үзүүллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2020-03-23 17:19:36

Өвөрхангай /МОНЦАМЭ/. Есөнзүйл суманд хаваржилтын нөхцөл байдал тааруу байгаатай холбогдуулан аймгийн Засаг даргын нөөцөөс өвс, тэжээлийн тусламж үзүүллээ.

Тухайлбал, 4626 боодол өвсийг үнэгүй, 2000 шуудай хивэг болон 300 шуудай хорголжинг 50 хувийн хөнгөлөлттэй үнээр олгосныг малчид, мал бүхий иргэдэд хуваарилан хүргээд байна. Өвөлжилтийн хугацаанд сумын мал бүхий иргэн, малчин айл өрхүүдэд нийт дүнгээр 4626 боодол өвсийг үнэгүй, 2000 шуудай хивэг, 300 шуудай хорголжинг 50 хувийн хөнгөлөлттэй үнээр олгожээ. Одоогоор сумын өвсний фондод 300 боодол нарийн ногоон өвсний нөөцтэй байгаа аж.

Энэ жил тус сумаас Төв аймгийн Цээл, Өндөрширээт, Эрдэнэсант, Баянцогт, Лүн, Баянхангай, Заамар, Баяннуур, Булган аймгийн Рашаант, Дашинчилэн, Гурванбулаг, Бүрэгхангай, Архангай аймгийн Өндөр-Улаан, Хотонт, Хашаат, Батцэнгэл, Дундговь аймгийн Эрдэнэдалай, Сэлэнгэ аймгийн Орхонтуул, Дорнод аймгийн Матад зэрэг суманд 163 өрхийн 101430 мал отроор өвөлжиж, хаваржиж байна.

相关新闻