"Хар Хорум Пропертийс", "Ард кредит ББСБ"-ын ханш их өсөв

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2020-03-19 20:38:35

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын Хөрөнгийн биржид өнөөдөр, 3 дугаар сарын 19-нд I, II, III ангиллын 25 ХК-ийн 121.180.844 төгрөгийн үнийн дүн бүхий 566.093 ширхэг хувьцаа арилжив. Үүнээс 8 ХК-ийн хувьцааны ханш өсөж, 13 ХК-ийн хувьцааны ханш буурсан бол 4 үнэт цаасны ханш тогтвортой байлаа байна. 

Энэ өдөр "Хар Хорум Пропертийс" (AMT+14.99%) болон "Ард кредит ББСБ"  ХК (ADB+0.97%)-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Ард Даатгал" (AIC -6.45%) болон "Дархан хөвөн" ХК (DAH-4.96%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байлаа.

"TOP 20" индекс 0.65 хувиар буурч 18313.59 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 2.692.818.593.442.08 төгрөг боллоо. Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ үү.     


相关新闻