Төсвийн орлогын төлөвлөгөөг бүх сум 107.4 хувь биелүүлжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2020-03-20 21:36:08

Архангай /МОНЦАМЭ/. Улсын төвлөрсөн төсвийн шилжүүлэг дэмжлэгийг оруулан тооцсоноор 2020 оны эхний 2 сард аймгийн төсөвт 4215.3 сая төгрөгийн орлого төвлөрүүлэхээс 4657.7 сая төгрөгийн орлого оруулж, төлөвлөгөөг 133.7 хувиар биелүүлсэн байна.

Улсын төсвийн шилжүүлэг дэмжлэгийг оруулахгүйгээр аймаг өөрөө 1029.9 сая төгрөгийн орлого бүрдүүлэхээс 1499.4 сая төгрөгийн орлогыг төвлөрүүлэн төлөвлөгөөг 145.6 хувиар биелүүллээ. Төсвийн орлогын төлөвлөгөөг бүх сум 107.4 хувь биелүүлсэн байна.           

Орлогыг нэр төрлөөр нь үзвэл түгээмэл тархацтай байгалийн баялаг ашигласны төлбөр, хог хаягдлын үйлчилгээний хураамжаас бусад нэрийн орлогуудыг 100 хувиас 2.2 дахин биелүүлсэн байна.

Улсын төвлөрсөн төсөвт аж ахуй нэгжийн орлогын татвараар 52.1 сая төгрөг, нэмэгдсэн өртгийн албан татвараар 156.7 сая төгрөг, агаарын бохирдлын төлбөрөөр 2.4 сая төгрөг бүгд 211.2 сая төгрөгийг шилжүүлжээ.     

相关新闻