Ажиглалтад байгаа 27 хүний биеийн байдал сайн байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
Сэлэнгэ /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн ОБГ-ын дарга бөгөөд аймгийн Онцгой
комиссын орлогч дарга Г.Баатар
3 дугаар сарын 17-ны өдрийн нөхцөл байдлын талаарх
мэдээллийг өглөө.
Сэлэнгэ аймагт нийт 27 хүн ажиглалтад байгаагаас Алтанбулаг сумын Нийгмийн даатгалын ажиглалтын байранд 16, чөлөөт бүсийн А байранд 10 иргэн байна. Эдгээр иргэдэд ямар нэгэн зовуурь илрээгүй хэвийн байгаа. Сэжигтэй нэг тохиолдлыг аймгийн Нэгдсэн эмнэлэгт тусгаарлан, шинжилгээг ХӨСҮТ рүү өнөө өглөө явууллаа. Алтанбулаг боомтоор 28 тээврийн хэрэгслээр 86 монгол, улс хоорондын ачааны автомашины жолооч гадаадын 20, нийт 106 зорчигч орж ирсэн. Нийт зорчигчдын биеийн халууныг хэмжин, эрүүл мэндийн асуумж авч өвчлөл бүртгэгдсэн орноос дамжин ирсэн 25 зорчигчийг ажиглалтад түр тусгаарлахаар Дархан-Уул аймгийн Онцгой комисст шилжүүлээд байна.
Харин сэжигтэй нэг зорчигчийг аймгийн Нэгдсэн эмнэлэгт тусгаарласан. Гарах чиглэлд 28 тээврийн хэрэгслээр 18 монгол, 28 гадаад нийт 46 зорчигч гарсан. Алтанбулаг боомтоор орж, гарсан нийт зорчигчдод COVID-19 халдвараас урьдчилан сэргийлэх зөвлөмж өгч ажиллалаа. Сүхбаатар боомтоор орох, гарах чиглэлд галт тэрэг аялаагүй болно. Сэлэнгэ аймгийн хэмжээнд замын хөдөлгөөний хяналтын байнгын болон түр хяналтын цэгээр орох, гарах хөдөлгөөнд нийт 2046 зорчигч, 1240 тээврийн хэрэгсэл дамжин өнгөрлөө. Нийт зорчигчдын биеийн халууныг хэмжин, заавар зөвлөмж өгч, санамж тараан ажилласан байна.
Хилийн боомт, Алтанбулаг сумаар дайран өнгөрч
буй Олон улсын чанартай авто замаар зорчиж байгаа тээврийн хэрэгслийг ариутгах
ариутгал халдваргүйтгэлийн пунктээр 3
дугаар сарын 01-нээс 17-ны өдрүүдэд ОХУ-аас Алтанбулаг боомтоор дамжин орж
ирсэн ачааны 321, суудлын 79, автобус 19, дугуйтай нэг иргэн нийт 420
тээврийн хэрэгсэлд ариутгал хийж, 792 зорчигчдод зөвлөмж өгчээ.