“Восточный” сансрын буудлаас анхны пуужинг хөөргөлөө

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ШИНЖЛЭХ УХААН
jargal@montsame.mn
2016-04-28 13:58:52

КОСМОДРОМ ВОСТОЧНЫЙ /Амар муж/. /TASS/. ОХУ-ын сансрын шинэ буудал болох “Восточный” буудлаас анхны пуужинг хөөргөлөө.

“Михайло Ломоносов”, “Аист-2Д”, “SamSat-218Д” гэсэн гурван хиймэл дагуул бүхий “Союз-2.1а” зөөгч пуужинг Москвагийн цагаар 05 цаг 01 минутад хөөргөсөн байна. Хиймэл дагуулуудыг зөөгч пуужингийн эхний угсраа болох “Волга” тойрог замд оруулна гэж Оросын сансар судлалын агентлаг /“Роскосмос”/ мэдээлжээ.

Хиймэл дагуулууд бүхий эхний угсраа "Союз-2.1а" зөөгч пуужингийн гурав дахь угсраанаас амжилттай салсан тухай “Роскосмос” мэдээллээ.

“Сансрын аппаратуудыг дэлхий орчмын доод тойрог замд оруулсан” гэж “Роскосмос”-ийн төлөөлөгч мэдэгдсэн байна.

Хиймэл дагуулууд бүхий эхний угсраа хөөргөснөөс 9 минутын дараа гурав дахь угсраанаас салжээ.

“Волга” аппарат сансрын аппаратуудыг Москвагийн цагаар 05 цаг 52 минутад болон 06 цаг 38 минутад 480-500 км-ын өндөрт тойрог замд оруулсан байна. Москвагийн цагаар 07 цаг 07 минутад эхний угсраанаас эхлээд “SamSat-218”, дараа нь Ломоносов" болон "Аист-2Д" хиймэл дагуул салах аж.

Үүний дараа хиймэл дагуулуудын хөдөлгөөнийг газрын албад удирдах болно.

Хэдэн цагийн дараа "Волга"-гийн хөдөлгүүр автомат жолоодлогыг асааж, дэлхийн тойрог замаас гарна. Үд дундын үед уг аппаратын агаар мандалд шатаагүй хэсгүүд нь Номхон далайд хөлөг онгоц явдаггүй бүсэд унах аж.

"Союза-2.1а" зөөгч пуужинг дөрөвдүгээр сарын 27-ны өглөө хөөргөх ёстой байсан боловч хөөргөхөөс 1 минут 30 секундын өмнө саатал гарсны улмаас хойшлуулсан байна.

Д.Жаргал

 

 

 

相关新闻