Ирц хангалтгүйгээс чуулган завсарлав

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
mn_tuul@montsame.mn
2016-04-28 11:58:08

УИХ-ын чуулганы үдээс өмнөх хуралдаан завсарлалаа.

Тус хуралдаанаар Засгийн газраас өргөн мэдүүлсэн Хууль сахиулах тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдээр санал хураалт явуулах байсан ч ирц хангалтгүй түвшинд хүрсэн тул УИХ-ын дарга З.Энхболд хуралдааныг завсарлуулж байгааг мэдэгдэв.

Хуралдаанаар нийт 17 асуудал хэлэлцэх товтой ч одоогоор зөвхөн эхний асуудал дээр чуулган гацаад байна. Үдээс хойшхи хуралдаан 14 цагаас эхэлнэ.

Б.Туул

相关新闻