Европын орнууд судалгаа шинжилгээний ажилд 100 сая еврог зарцуулжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ayanzaya@montsame.gov.mn
2020-03-11 12:19:54

БРЮССЕЛЬ. /TASS/. Европын холбооны орнууд коронавирустэй тэмцэх судалгааны ажилд зориулж 100 сая гаруй еврогийн санхүүжилт гаргажээ. Энэ тухай Францын Ерөнхийлөгч Эмманюэль Макрон мэдэгдсэн байна.


"Европын улсууд коронавирустэй тэмцэх судалгааны ажилд зориулж 100 сая еврог зарцуулаад байна. Оношилгоо, эмчилгээ, ванцинжуулалтын хүрээнд бид үйл ажиллагаагаа эрчимжүүлэхийг хүсэж байна. Европын комисстой зөвшилцсөний дагуу бид судалгаа шинжилгээний шинэ төслийг хэрэгжүүлж байгаа” хэмээн тэрбээр мэдэгджээ. 


Үүнтэй холбоотойгоор Европын холбооны гишүүн улсуудын удирдагчид вакцин гарган авахаар ажиллаж буй лабораториудад илүү дэмжлэг үзүүлэхийг зорьж байна. Түүнчлэн талууд коронавирусний тархалтаас урьдчилан сэргийлэх, тогтоон барих, эмнэлгийн тоног төхөөрөмж, хамгаалалтын хэрэгслүүд нийлүүлэхэд чиглэсэн арга хэмжээнүүдийг илүү сайн уялдуулан зохицуулах шаардлагатай байгаа дээр санал нэгджээ. 

相关新闻