Онцгой нөхцөлд ажиллах сайн дурын ажилтнуудыг бэлтгэнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2020-03-11 12:00:29
Баянхонгор /МОНЦАМЭ/. Баянхонгор аймгийн Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газрын "Залуучуудын хөгжлийн төв"-өөс "Онцгой нөхцөлд ажиллах сайн дурын ажилтан" бэлтгэх сургалтад 15-34 насны залуусыг бүртгэж байна.
Залуучуудыг нийгэм, эдийн засаг, соёлын амьдралд оролцож хөгжилд бодитой хувь нэмэр оруулах, “Ковид-19” халдвараас урьдчилан сэргийлэх, онцгой нөхцөл байдлын үетэй холбогдуулан дээрх сургалтыг явуулахаар болжээ. Сургалтын бүртгэл гуравдугаар сарын 16-ны өдөр хүртэл үргэлжлэх бөгөөд 80150507 88019421 95954423 дугаарын утсаар тодорхой мэдээллийг өгч байгаа аж.
15-34 насны, сайн дурын ажил хийх сонирхолтой, багаар ажиллах чадвартай, онцгой нөхцөлд ажиллах сонирхолтой, ар гэрийн зөвшөөрөлтэй, онцгой нөхцөлд ажиллах заавар сургалтад хоёр өдөр /онлайнаар/ хамрагдах боломжтой байх шаардлагатай юм байна.
Сургалтыг Онцгой байдлын газар, Эрүүл мэндийн газар хамтран зохион байгуулна.
相关新闻