Гүнийн худаг, усан санг камержуулах шаардлага тавилаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2020-03-09 17:52:19

Өвөрхангай /МОНЦАМЭ/. Аймгийн Мэргэжлийн хяналтын газраас Арвайхээр хотын төв цэвэрлэх байгууламж, тоног төхөөрөмжийн чанар ашиглалтын аюулгүй байдал, битүүмжлэлийн байдалд шалгалт хийлээ.

Энэ үеэр бохир уснаас дээж аван шинжилгээнд хамруулахаар өгсөн бөгөөд ариутгал, халдваргүйжүүлэлт хийх талаар зөвлөмж өглөө.

Мөн Арвайхээр сумын цэвэр усны хангамжийн аюулгүй байдалд шалгалт хийж, гүнийн худгуудыг бүрэн камержуулах, гадна төмөр хайсыг цоожтой болгох асуудлыг яаралтай шийдвэрлэх талаар “Онги ус суваг” ОНӨҮГ-т 14 хоногийн хугацаатай албан шаардлага хүргүүллээ. Арвайхээр хотын тэсэлгээний дэнж дээр байрлах 1000 м3 багтаамжтай хоёр усан сангийн ашиглалтын явцад шалгалт хийж, тус орчинг бүрэн камержуулах үүрэг өгөв.

相关新闻