Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 119 иргэнд хуулийн дагуу хариуцлага тооцжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2020-03-09 21:16:35

Өвөрхангай /МОНЦАМЭ/. Аймгийн хэмжээнд 2020 оны эхний хоёр сарын байдлаар 3523 зөрчил Цагдаагийн газарт бүртгэгдсэн байна.

Зөрчил гаргасан иргэдийн 118 нь шүүхийн шийтгэврээр 7-30 хоногийн хугацаатай баривчлагдсан бөгөөд тэдгээрийн 107 буюу 90.6 хувь нь согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон, 12 буюу 10.1 хувь нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн, 4 буюу 3.3 хувь нь хулгайн гэмт хэрэг үйлджээ.

Дээрх хугацаанд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 119 иргэнд хуулийн дагуу хариуцлага тооцсон байна. Согтуугаар зөрчил үйлдсэн иргэдийн нийгмийн байдлыг авч үзвэл: ажилгүй хүн 45, малчин 56, төрийн алба хаагч 4, хувиараа хөдөлмөр эрхлэгч 13 байгаа аж. Хүйсийн хувьд 116 нь эрэгтэй, хоёр нь эмэгтэй бол насны хувьд 85 хувь нь 20-30 насны иргэд байна.

.

相关新闻