Түргэн цагаан болон Улаан хадны нуур орчмыг хамгаалалтад авлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
167@montsame.mn
2020-03-06 09:30:49

Дорнод /МОНЦАМЭ/. Баяндун сумын нутагт орших Түргэн цагаан нуур болон Улаан хадны нуур орчмыг орон нутгийн тусгай хамгаалалтад авахаар шийдвэрлэжээ. Энэхүү газар нь 1960.42 га хэмжээтэй нүүдлийн шувуудын гол нутаг юм.

Байгалийн унаган төрхөөрөө байгаа, сүүлийн жилүүдэд ашигт малтмалын хайгуулын талбайд өртөх эрсдэлтэй болсон байна. 2016 онд дээрхтэй адил шийдвэр гаргаж, хамгаалалтад авсан боловч хуулийн хугацаандаа улсын мэдээллийн санд оруулж амжаагүй учир дахин Онон, Улз голын сав газрын захиргааны саналыг үндэслэн тус сумын ИТХ-аас ийнхүү шийдвэрлэжээ. 

相关新闻