Аймгийн эмэгтэйчүүдийн зөвлөл 1000 амны хаалт оёж хандивлав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2020-03-06 09:34:54

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Монголын Эмэгтэйчүүдийн холбооны Баян-Өлгий аймаг дахь салбар зөвлөлийн тэргүүлэгчид өнөөдөр аймгийн Эрүүл мэндийн газарт 1000 амны хаалт хандивлалаа.

Тухайн амны хаалтыг эмэгтэйчүүдийн байгууллагын тэргүүлэгчид, гишүүд өөрсдийн гараар оёсон бөгөөд Эрүүл мэндийн газартай хамтран нийгмийн эмзэг бүлгийн иргэдэд  олгохоор тохиролцжээ.

Амны хаалт хийхэд аймгийн Улаан загалмайн хороо, “Угур” компанийн удирдлага, “Арвин” зоогийн газрын ажилтнууд болон А.Есенгүл, А.Айдана, В.Раушан нарын хувь хүмүүс дэмжлэг туслалцаа үзүүлсэн байна.  

相关新闻