Энэ онд 13 шинэ гарааны бизнес шалгаруулна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
Ховд /МОНЦАМЭ/. Ховд аймгийн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газар \ХХҮГ\-аас зургаан хөтөлбөр хэрэгжүүлж буй. Үүний нэг бол “Залуучуудын хөдөлмөр эрхлэлт, гарааны бизнесийг дэмжих хөтөлбөр" юм.
Тус хөтөлбөрийн хүрээнд
2019 онд 22 шинэ гарааны бизнесийг дэмжиж, нийт 220 сая төгрөгийн санхүүжилт
олгосноор 50 орчим ажлын байр шинээр бий болжээ.
Харин 2020 онд “Залуучуудын
хөдөлмөр эрхлэлт, гарааны бизнесийг дэмжих хөтөлбөр"-ийн хүрээнд 13 шинэ,
шилдэг гарааны бизнес төсөл шалгаруулж, тус бүр 10 сая буюу нийт
130 сая төгрөгийн санхүүгийн дэмжлэг олгох төлөвлөгөөтэй байгаа аж.
Тус хөтөлбөрийг “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сан”-гийн санхүүжилтээр хэрэгжүүлдэг.