Коронавирусний халдвараас урьдчилан сэргийлэх ажилд иргэд, байгууллагууд дэмжлэг үзүүлж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2020-03-04 15:33:11

Өвөрхангай /МОНЦАМЭ/. Коронавирусний халдвараас урьдчилан сэргийлэх ажилд иргэд, олон нийт дэмжлэг үзүүлсээр байна.

Аймгийн хэмжээнд нэг удаагийн амны хаалтны нөөц хомсдож байгаагийн улмаас гараар оёсон амны хаалтыг олон нийт хэрэглэж байгаа юм. Тиймээс Өвөрхангайн Нийгмийн ардчилал монголын эмэгтэйчүүдийн холбоо, “Монлайн” оёдлын үйлдвэр хамтран эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлж буй байгууллагуудад хандивлахаар хоёр мянган амны хаалтыг оёж эхлээд байгаа аж. Мөн “Арвай илч” ХХК-иас 50 ширхэг хамгаалалтын хувцас, 100 ширхэг амны хаалтыг аймгийн Онцгой комисст хандивласан бол Төрийн үйлчилгээний нэгдсэн төвөөс амны хаалтыг аймгийн Эрүүл мэндийн газарт хандивлаад байна. Уянга сумын 2-р сургуулийн багш, ажилчдын зүгээс нэг өдрийн цалин болох 1.8 сая төгрөгийг, Сант сумын ерөнхий боловсролын сургуулийн хамт олон нэг сая төгрөгийг сумынхаа Онцгой комисст хандивлажээ.

Түүнчлэн байгууллага, аж ахуйн нэгжүүд өндөржүүлсэн бэлэн байдалд үүрэг гүйцэтгэж яваа алба хаагчдад халуун цай, хоолоор үйлчиллээ.

相关新闻