Хорио цээрийн дэглэмийн үед 25 жолоочид хариуцлага тооцжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2020-03-03 10:07:56

Өвөрхангай /МОНЦАМЭ/. Засгийн газрын тогтоол, улсын Онцгой комиссын шийдвэрийн дагуу 3 дугаар сарын 03-ны өдрийг хүртэл хот хооронд, аймаг-сум, сум-баг хоорондын автозамын хөдөлгөөнийг түр хязгаарласан. Дээрх хугацаа дуусгавар болоогүй байхад зарим жолооч баталгаат бус буюу хулгайн замаар явахыг завдах, үүрэг гүйцэтгэж байгаа алба хаагчдын тавьсан хууль ёсны шаардлагыг биелүүлэхээс татгалзах, эсэргүүцэх зэрэг зөрчлийг багагүй гаргасан байна. Тухайлбал, хуурамч бичиг баримт бүрдүүлэх, явганаар пост нэвтрэх, автомашинаар зугатах, худал мэдээлэл өгөх зэрэг үйлдэл гаргалаа.

Илэрсэн зөрчилтэй холбогдуулан Цагдаагийн газраас 36 жолоочийн материалыг ирүүлснийг Гамшгаас хамгаалах улсын байцаагч шалгаж, Гамшгаас хамгаалах тухай хуулийн 5.13.1-д заасны дагуу 25 жолоочид хариуцлага хүлээлгэжээ. Хорио цээрийн дэглэмийг мөрдүүлэхээр 19 сумын хэмжээнд 80 орчим хяналтын пост байгуулж, 200 гаруй төрийн албан хаагч хөдөлгөөнт хяналтаар үүрэг гүйцэтгэлээ.

相关新闻