УИХ-ын чуулганы хуралдаанаар 17 асуудал хэлэлцэнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ
mn_tuul@montsame.mn
2016-04-27 10:15:46

УИХ-ын чуулган өнөөдөр хуралдаж, нийт 17 асуудал хэлэлцэнэ.

Хуралдааны эхэнд Үндсэн хуулийн цэцийн 2016 оны 05 дугаар дүгнэлт буюу Сонгуулийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх заалт, 120 дугаар зүйлийн 120.3 дахь хэсэг Үндсэн хуулийн холбогдох зүйл, заалтыг зөрчсөн эсэх маргааныг хянан шийдвэрлэсэн тухай асуудлыг хэлэлцэх юм. Өөрөөр хэлбэл цэцийн дунд суудлын хуралдаанаар намын жагсаалт нь Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн хэмээн дүгнэлт гаргасан тул ийн чуулганы хуралдаанаар хэлэлцэж байна.

Дараагаар Шүүх байгуулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Эрүүгийн хэрэг шалган шийдвэрлэх тухай, Хууль сахиулах тухай, Монгол Улсын иргэний харьяаллын тухай, Иргэний улсын бүртгэлийн тухай, Эрүүгийн хуульд нэмэлт оруулах тухай, Геодези, зураг зүйн тухай хуульд нэмэлт оруулах тухай зэрэг асуудлуудыг хэлэлцэхээр товложээ.

Б.Туул

相关新闻