Аймаг, сумын төв рүү орох, гарах автомашины хөдөлгөөнийг сунгав
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
Архангай /МОНЦАМЭ/. Улсын Онцгой комиссын 2 дугаар сарын 26-ны өдрийн хуралдаанаар 02-р сарын 23-ны 08.00 цагаас 27-ны 08.00 цаг хүртэл хугацаанд улс, хот хоорондын тээврийн хөдөлгөөнийг хязгаарласныг 03 дугаар сарын 03-ны 08.00 цаг хүртэл сунгах шийдвэр гаргалаа.
Энэ шийдвэрийн хүрээнд Архангай
аймгийн Онцгой комиссын 5 дугаар хуралдаан болж, аймаг, сумын
төвөөс гарах, орох иргэд, автомашины хөдөлгөөний зогсоох хугацааг 2020 оны 03
дугаар сарын 03-ны 08.00 цаг хүртэл сунгалаа.
Аймгийн Онцгой комиссоос постуудын тоог нэмж, хяналт шалгалтыг чангатгах чиглэл өглөө.
Энэ сар шинийн өдрүүдэд захирамж зөрчсөн таван иргэнийг 750.000 төгрөгөөр торгожээ.