БНСУ-д коронавирусээр халдварласан хүний тоо 763 болжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
СӨҮЛ. /РИА
Новости/. БНСУ-д
“COVID-2019” коронавирусний халдварын 161 тохиолдол шинээр илэрч, халдвар авсан
нийт хүний тоо 763 болж нэмэгдсэн тухай Өвчинд хяналт тавих, урьдчилан
сэргийлэх төв мэдээлжээ.
Халдвар авсны улмаас нас барсан хүний тоо 7 болж нэмэгдсэн бол 18 өвчтөн
эмнэлгээс гарсан байна. Одоогоор 8275 хүний шинжилгээний хариу гараагүй бөгөөд шинээр
халдвар авсан тохиолдлуудын 131 нь Дэгү хотоос илэрчээ.
Өмнө нь БНСУ-ын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин халдварт өвчний аюулын хамгийн өндөр
буюу “улаан” түвшнийг зарласан билээ.